Монголын Даатгалын Зуучлагчдын Холбоо ТББ

Монголын даатгалын зуучлагчдын холбоо Монголын банкны холбооны Даатгалын зуучлалын мэргэжлийн зөвлөлтэй харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа.

Монголын даатгалын зуучлагчдын холбоо Монголын банкны холбооны Даатгалын зуучлалын мэргэжлийн зөвлөлтэй харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа.

Даатгалын зуучлалын мэргэжлийн зөвлөлийн үйл ажиллагааны хүрээнд Монголын даатгалын зуучлагчдын холбоо нь Монголын банкны холбоотой хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа. Санамж бичигт гарын үсэг зурах ёслол өнгөрсөн 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдөр болсон бөгөөд Монголын банкны холбооны Гүйцэтгэх захирал Л.Амар, Монголын даатгалын зуучлагчдын холбооны Ерөнхийлөгч Д.Отгонбаяр нар хоёр талыг төлөөлөн гарын үсэг зурав.

Энэхүү санамж бичгийн хүрээнд гишүүн байгууллагуудын үйл ажиллагааг харилцан уялдуулах, даатгалын салбарын тогтвортой хөгжилд дэмжлэг үзүүлэхэд шаардлагатай арга хэмжээг хамтран хэрэгжүүлэх, сургалт, семинар зохион байгуулах, судалгаа, статистик гаргах зэрэг үйл ажиллагаануудыг хэрэгжүүлэхээр боллоо. 

 


Powered by Froala Editor