Монголын Даатгалын Зуучлагчдын Холбоо ТББ

Ерөнхийлөгчийн мэндчилгээ

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН МЭНДЧИЛГЭЭ 

Эрхэм Хүндэт Гишүүдээ!

Монгол улсын даатгалын зах зээлийн мэргэжлийн оролцогч даатгалын зуучлагчдын байгууллагад тавтай морилно уу.

Юуны өмнө 10 жилийн турш бидэнтэй хамт байсан мэргэжлийн оролцогч болон даатгалын компаниуд гадаадын хамтрагч болох давхар даатгалын брокер байгууллагууддаа чин сэтгэлийн халуун талархал дэвшүүлье.

Монголын даатгал зуучлагчдын холбоо нь 2012 оноос хойш 10 жилийн хугацаанд тасралтгүй үйл ажиллагаа явуулж, даатгалын зуучлалын үйл ажиллагааг мэргэжлийн төвшинд хүргэх, даатгуулагч нарын боловсролыг нэмэгдүүлэх эрхэм зорилгодоо 1,500 орчим эрх бүхий ажилтнуудыг эгнээндээ нэгтгэж, 2022 оноос Олон Улсын даатгал зуучлагчдын байгууллагын гишүүнээр элсэн ажиллах төлөвлөгөө гарган ажиллаж байгаа билээ.

Бид даатгалын зуучлагч компани болон даатгалын эрх бүхий ажилтны мэргэжлийн үйл ажиллагааг дэмжих, ур чадварыг хөгжүүлэх, даатгуулагчийн эрх ашгийг хамгаалах зорилгоор нэгдсэн системийг боловсронгуй болгож, даатгалын үйл ажиллагааны чанар хүртээмжтэй байдалд дорвитой ахиц гарган, даатгалын талаарх үнэн зөв ойлголт мэдээллийг хэрэглэгч, үйлчлүүлэгчдэд өгөх замаар даатгалын нэр хүндийг дээшлүүлэх жил болгон ажиллаж байна.

Монголын даатгал зуучлагчдын холбоо үйл ажиллагааны хүрээнд дараах үндсэн ажлуудыг төлөвлөн ажиллаж байна. Үүнд:

  1. 1. ДААТГАЛЫН НЭГДСЭН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЗОХИОН БАЙГУУЛАГЧ
  2. 2. ҮЕ ШАТТАЙ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАХ, МЭРГЭШҮҮЛЭХ БАЙДАЛ
  3. 3. ЗОХИЦУУЛАГЧ БАЙГУУЛЛАГА, МЭРГЭЖЛИЙН ХОЛБООДЫН ХАМТЫН АЖИЛЛАГАА
  4. 4. ЗАХ ЗЭЭЛИЙГ СУДАЛГАА БЭЛТГЭХ, ТЭЛЭХ, НЭМЭГДҮҮЛЭХ БОДЛОГО, ТАЙЛАН НЭГТГЭЛ
  5. 5. ХОЛБООНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААГ БАЙНГЫН ТАСРАЛТГҮЙ БАЙЛГАХ, ГИШҮҮНЧЛЭЛ НЭМЭГДҮҮЛЭХ


Та бүхний дэмжлэг туслалцаанд чин сэтгэлээсээ талархал дэвшүүлж, бидний үр ашигтай хамтын ажиллагаа Монголын даатгалын зах зээлийн хөгжлийг олон шат ахиулна гэдэгт эргэлзэхгүй байна.


Гүнээ Хүндэтгэсэн,

ЕРӨНХИЙЛӨГЧ Д.ОТГОНБАЯР

Powered by Froala Editor