Монголын Даатгалын Зуучлагчдын Холбоо ТББ

Сургалтын мэдээ

Монголын даатгалын зуучлагчдын холбоо нь СЗХороотой хамтран Даатгалын зуучлагчийн эрх олгох сургалтыг зохион байгуулдаг билээ. Тус сургалтаар даатгалын тухай ойлголт, хууль, эрхзүйн зохицуулалт, даатгалын бүтээгдэхүүн, даатгалын зуучлалын үндсэн ойлголт, даатгалын харилцаанд зуучлагчийн гүйцэтгэх үүрэг, даатгалын зуучлагчийн ёс зүй, нөхөн төлбөртэй холбоотой эрх зүйн зохицуулалт, комплаенс, компанийн засаглал, мөнгө угаах, терроризмтэй тэмцэх тухай зэрэг холбогдох сэдвийн хүрээнд сургалт мэдлэг мэдээлэл олгодог билээ.  Даатгалын багц дүрэмд заасан даатгалын мэргэжлийн оролцогчдод тавигдах нөхцөл шаардлагыг хангах зорилгоор зохион байгуулсан 2022 оны сургалтанд нийт  150  гаруй оролцогч цахимаар хамрагдсанаас 107 оролцогч тэнцэж гэрчилгээгээ гардан авсан байна.

2023 оны эхний сургалтын бүртгэл эхэлсэн тул та бүхэн сургалт хэсгээр орж бүртүүлнэ үү ? 

Powered by Froala Editor