Монголын Даатгалын Зуучлагчдын Холбоо ТББ

Холбооны танилцуулга

ТОВЧ ТАНИЛЦУУЛГА


Зорилго

Холбоо нь Монгол улсад даатгалын зуучлалын үйл ажиллагааг төлөвшүүлэх, даатгалын үйл ажиллагаанд стандарт үйлчилгээг боловсруулж мөрдүүлэх болон эрх бүхий ажилтан, даатгал зуучлалын байгууллагуудын эрх ашгийг хамгаалах, мэргэжлийн ёс зүйн дүрмийг чанд сахиулах, даатгалын мэдээллийн сан бүрдүүлж, гишүүдийг мэдээллээр хангах, тэдний мэдлэг ур чадварыг тасралтгүй дээшлүүлэхэд туслалцаа үзүүлэх, даатгал зуучлалын ажлын чанарт хяналт тавих, гадаад харилцааг хөгжүүлэх чиг үүргийг хэрэгжүүлнэ. 

 

Үйл ажиллагаа

Монголын даатгал зуучлагчдын холбоо нь эрх бүхий ажилтан, даатгал зуучлалын байгууллагууд, бусад дэмжигч иргэдийг сайн дурын үндсэн дээр эгнээндээ нэгтгэсэн, тэдгээрийн эрх ашгийг хамгаалах зорилго бүхий гишүүддээ болон нийгэмд үйлчилдэг даатгалын зах зээлд оролцогч мэргэжлийн, төрийн бус байгууллага юм.

 

Зарчим

1.Холбоо нь үйл ажиллагаандаа хуулийг дээдлэх, ил тод байдал, ардчилсан ёс, үндсэн асуудлаа хамтран шийдвэрлэж, гаргасан шийдвэрийг холбооны гишүүн бүр биелүүлэх зарчмыг хэрэгжүүлнэ.

2.Холбооны үйл ажиллагаа аливаа нам, бүлэглэл, улс төр, шашны байгууллагын үйл ажиллагаанаас ангид байж, хараат бус, шударга, нээлттэй байх зарчимд тулгуурлана.

3.Холбооны гишүүн нь үйл ажиллагаандаа төрийн хуулийг дээдлэн, холбооны дүрэм болон даатгалын мэргэжлийн ёс зүйн дүрмийг чанд баримтална.

4.Холбоо нь даатгалын зуучлалын үйл ажиллагааг арга зүйн удирдлагаар хангах замаар Монгол улсад даатгалын үйлчилгээний нэгдмэл байдлыг бий болгож, төлөвшүүлэн хөгжүүлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлнэ.

 

Санхүүжилт

Холбоо нь өөрийгөө санхүүжүүлэх зарчмаар үйл ажиллагаагаа явуулах ба санхүүгийн дараах эх үүсвэртэй байна.

 

Үүнд:

1. Элсэлтийн болон гишүүдийн татвар хураамж 

2. Дэмжигчид, ивээн тэтгэгчдийн хандив тусламж 

3. Дүрмийн зорилтоо хэрэгжүүлэхтэй холбогдсон үйл ажиллагаанаас олсон орлого 

4. Хуулиар зөвшөөрөгдсөн бусад орлого

Powered by Froala Editor